Monday, November 23, 2009

Тамхины эсрэг аян


Зээ Мэдээлэл Холбоо Технологийн Сургууль сая 11-р сарын 9-ний өдрөөс эхлэн архи тамхины эсрэг эрчимжүүлсэн нэг сарын аян зохион байгуулж гэнэт ухаан самуун нь тэнгэрээс унаад ирсэн юм шиг тамхичин мань мэтийг илт гадуурхаж эхлэх нь тэр ээ. Өчнөөн жилээр үргэлжилсэн завсарлагаа алдалгүйгээр оюутны зөвлөл, оюутан гэлтгүй сургуулийн оюутнууд бүгд л ам амандаа янжуур зуун үүдэндээ жагсаж зогсож байгаад тамхилдаг заншил нэг мэдэхэд л алга болжээ. Бүр ах хүүг сургуулийн үүдэнд нэг удаа мэдэлгүй тамхи татсаныг мундаг авъяаслаг паппарази нар нь агшин алдалгүй зураг дараад сургуулийн үүдэнд томоос томоор бичсэн "БОЛЪЁ ОО" гээч самбар дээр хадсан байх юм. Ичих биш инээд минь хүрж суулаа. Ашгүй тэдний ачаар уйтгар гуниг дүүрэн холбооны сургуульд таньдаг хүнтэй болох нь гэж нэг талаас бас баярлах шиг. Оюутны зөвлөлийн хийдэг ажил тэгээд ердөө л энэ юм байх даа. Тэрний оронд яаж ийж байгаад хэдэн жорлонгийнхоо суултуурыг засаад хажууд нь нойлийн цаас тавьчихвал илүү үр бүтээлтэй ажил болох байх гэж би бодном. За тэгээд нэгэнт л тамхи татдагаас хойш одоо яалтай ч билээ сургуулийн од болоод л байж байхаас.

Monday, November 16, 2009

Хэцүү анги, Хэцүүхэн ч кино!


За өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр нээлтээ хийсэн хэцүү анги киног сонирхолоо. Надад бүр хэлэх ч үг олдохгүй байна. Анх youtube-ээр хэдэн сцен үзээд л би хараал урсгахын хажуугаар Монгол кинонуудыг өрөвдөж суулаа. Миний сэтгэл гаргаж бичсэн comment-ийн хариуд уг киноны продюсер намайг өрөвдөж байгаагаа илэрхийлсэн хариу захиа бичиж билээ. Тухайн үеийн миний бодол буруу байсан юм болов уу гэж бодон өнөөдөр уг киног хичээнгүйлэн үзлээ. Үнэнийг хэлэхэд надад бүр хэлэх ч муу үг олдсонгүй. Муухан теле зохиомж үзэж байгаатай ялгаагүй мэт санагдав. Уг кинонд өсвөр насны охид хөвгүүдийг шалгаруулалтанд оруулж сонгон авсан гэхэд ямар сохойсон хүн нь ийм амьтдыг авчихдаг байна аа гэсэн бодол төрж суув. Жүжиглэлт гэдэг зүйлийг би 40 минутын турш анхааралтай ажиглан суусан боловч ердөө ч харж чадсангүй. Киноны төгсгөлд уг киног MNB-ийн сэтгүүлч бүсгүй Оюундарь продюсэрлэсэн болохыг мэдэж аваад айхын ихээр айж өрөвдөхийн эрхээр өрөвдөх шиг. Оюундарь бүсгүйд хандаж хэлэхэд эхлээс сайхан кино үзээд, кино гэж юу байдгийг мэдэж авчихаад дараа нь хөнжлийнхөө хирээр хөлөө жийсэн юм хиймээр юм. Би их мундаг кино шүүмжилээд байхаар түвшиний мэдлэгтэй хүн биш байх л даа. Гэвч кинонд хайртай хүний үүднээс, нэн түрүүнд үзэгчийн үүднээс миний харсан зүйл бол зүгээр л 40 минутын турш энгийн нэг сонирхогчийн камераар хэдэн дүрс авснаа эвлүүлчихсэн, юу ярьж байгаа нь сонсогдохгүй байхад кино гэж нэрийдсэн хувийн бичлэг мэт санагдлаа. Нэгэнт л хөрөнгө мөнгө зарж хийж байгаа зүйл учир кино хийж баймаар юм. Теле жүжиг үзсээр байгаад залхаж ч байх шиг. Эцэст нь хэлэхэд уран бүтээлчид битгий ийм хоёрын хооронд авцалдаагүй өрөвдмөөр юм хийж байгаачээ. Түүгээр чинь зарим нэгэн хүмүүс хүмүүжээд нүд нь сохроод байна шүү дээ!!!