Алдарт дуучин попын хаан Майкл Жексон хорвоогийн мөнх бусыг үзүүлээд хэдийнээ нэг жил орчим болчихожээ. Саяхан түүний кино болон клипийг нь үзэн суухдаа надад яагаад ч юм маш их уй гашуу төрөхийг анзаарлаа. "Яагаад тэр гэж яагаад ийм сайхан амьтныг ийм эрт аваад явчихаваа." хэмээн дахиад л өнөөх бурханыг үзэн ядна. Үнэхээр л энэ хүн амьд домог байж. Үнэхээр л энэ хүн дэлхийг нэгтгэж чадаж. Хэдэн жилийн өмнө хэвлэл мэдээллээр насанд хүрээгүй хүүхэд садар самуунд уруун татсан хэмээн бичиж нилээдгүй хэдэн шүүх хурал дамжсаны эцэст тэр буруугүй хэмээгдэн суллагдсан. Тухайн үед түүнд ямар сэтгэгдэл төрж байсан бол? Надад бол тэр ямар байх нь хамаагүй, тэр гомосекс байна уу эсвэл бэлгийн гаж донтон байна уу ямар ч ялгаа байхгүй, түүний уран бүтээл нь агуу, дэлхийн үнэт баялаг гэж нэрлэхэд хэзээ ч буруутахгүй гэж би боддог. Бага балчир байхаасаа л түүний хөгжмийг сонсож биширч бахархаж бүжиглэж өсөхдөө "Майкл Монголд ирээсэй тэгвэл хамгийн ёстой гоё доо. Тэгвэл би хамгийн урд талын эгнээнээс үзнэ дээ" гэх мэтээр байнга л боддог байлаа. Гэвч одоо энэ боломж аль хэдийн өнгөрсөн бололтой. Харамсаад харамсаад барахгүй юм даа хэхэ. За за амар амгалангийн оронд тайван нойрс доо Поп хөгжмийн ХААН минь!
Your admirer Battulga Tsogbadrakh

