Wednesday, April 16, 2008

Emma Charlotte Duerre Watson


Emma Charlotte Duerre Watson



Emma Charlotte Duerre Watson 1990 оны 4-р сарын 15-ны 6:00-д Jacqueline болон Chris-ийн гэр бүлд France-ийн Paris хотноо мэндэлжээ. Jacqueline Chris 2 хоёулаа хуульч юм. Emma-г 5-н настай байхад тэд Англи руу буцсан. Emma болон түүний дүү Alex (Emma-аас 3-н насаар дүү) хичээлийн жилийн турш Oxfordshire- т ээжтэйгээ амьдардаг байжээ.
1995 оны 9 сард Emma 5-н насандаа Oxford-ийн Lynam-ийн хүүхдийн сургуульд орохоор анхаарлаа хандуулсан байна. Энэ үед тэрээр яруу найргаар аялж, маш ихээр татагдсан байна. Тэрээр 7-н настайдаа яруу найргийн Daisy Pratt-ийн тэмцээнд орж James Reeves-ийн The Sea зохиолыг уншин шагнал хүртсэн байна.
1998 оны 9 сард Emma 8-н настайдаа Oxford-ийн Dragon дунд сургуульд орсон бөгөөд кинонд тоглолгүйгээр тэр маш аз жаргалтай 5-н жилийг өнгрөөсөн. 1999 онд Emma-г 9 настай байхад Harry Potter кинонд тоглохоор шалгуулах аз завшаан тохиожээ. Амралт түүх болон хоцорлоо.
2000 онд тэр 10-н настай байхдаа анх Harry Potter кинонд тоглосон, эхний өдөр түүнд маш хүнд хэцүү санагдав.
Harry Potter and the Sorcerer’s stone киноны нээлтийн өдөр дэлхийн бүх рекордыг эвдэж, түүнд баяр хүргэсэн хүмүүс овооролдож байв.
2000-2007 оны туршид Emma Harry Potter киноны 5-н ангид тоглоод байна. Тэр олон улсад алдартай болж AOL Moviegoers-ээс Шилдэг эмэгтэй жүжигчин, Германы Bravo сэтгүүлийн OTTO awards-ийн шагнал зэрэг маш олон тоолж болохуйц шагналуудыг хүртсэн юм.
Түүний төрх 2005 оны өсвөрийн Vogue сэтгүүлийн нүүр цариа болж, саяханы 2007 оны Tatler сэтгүүл Emma-г манай үеийн хамгийн залуу гоо үзэсгэлэнтэй алдартнуудын нэг болгосон юм. Emma Oxford University-ийн Oxford холбоонд ярилцлаганд уригдахдаа үргэлж бахархалтай хүндэтгэлтэй байдаг, тэр хэдэн зуун толгойтой оюутнуудыг тэргүүлж байдаг.
Саяхан Emma Warner Bro’s компанитай Harry Potter 7-н цуврал киноны сүүлийн 2 ангид тоглох гэрээг хийхээр бэлдэж байгаагаа зарласан. Энэ мэдээ дэлхий даяарх фенүүдийнх нь чихэнд хүрч, Emma буцаж ирэхгүй байх гэсэн асуултад нь хариулт болж тэдний сэтгэлийг тайвшруулжээ. Emma-д Hermione Granger-н дүрийг орхих болсон ямар нэгэн онцгой зорил, эрмэлзэл байхгүй бөгөөд тэр зөвхөн өөрийн хичээл болон жүжигчиний ажлын тэнцвэртэй байдалыг хадгалахыг хүссэн байна.
Emma үргэлж суралцах дуртай байсан, мэдээж тэр өөрийн Hermione Granger-н дүрээс зарим зан чанарыг өөртөө шингээж 2006 онд GCSE-н шалгалтыг 2А* болон 8А зэрэгтэй гүйцэтгэж чадсан. 2007 оны 5-н сард Emma өөрийн A/S зэрэглэлийн шалгалтуудыг урлаг, урлагийн түүх, Англи хэл болон Газар зүйн сэдэвүүдээр өгсөн. Одоо түүнд 2008 оны шинэ хичээлийн жилд хийж гүйцэтгэх А зэрэглэлийн сэдэв (Урлагийн түүх) үлдээд байна.
Emma чөлөөт цагаараа сургуульдаа эргэн сууж, найзуудтайгаа уулзаж, спортоор хичээллэж, зураг зурж, дуулж бүжиглэх дуртай.
Ирээдүй түүнийг 2007-2008 онд А зэрэглэлийн шалгалт болон Harry Potter-н 6-дахь кинонд сорьж байна. 2009-н онд тэрээр Их сургуульдаа анхаарлаа хандуулж өөрийн жүжиглэх ажилаа эрдэм шинжилгээний ажилаар солино гэсэн найдлагатай байна. Сүүлийн хэдэн жил хийсэн шигээ тэр дахин тайзан дээр гарна гэж найдаж байна.

Саяхан түүний төрсөн өдөр болжээ.

No comments: